Лекц 1
Т. Хулан
2024 оны 9-р сарын 5
Т. Хулан Лекц 1 2024 оны 9-р сарын 5 1 / 25
Хичээлийн нэр: Элементар логик ба математик
хандлага
Хичээлийн код: MATH103
• Математик логикийн эхлэл: хэллэг, хэллэг дээрх
холбоос, үнэний хүснэгт, логик эквивалент чанар,
тавтологи, предикат, кванторууд
• Дүгнэлт, Теорем, Баталгааны аргууд, Дирихлейн
зарчим, Математик индукцийн зарчим
• Расселийн парадокс, Олонлог, функц, олонлогийн
чадал, тоологдом ба континиум чадал, харьцаа,
эквивалентийн болон эрэмбийн харьцаа
Т. Хулан Лекц 1 2024 оны 9-р сарын 5 2 / 25
Ном сурах бичгүүд
• Kenneth. H. Rosen: Discrete Mathematics and Its
Applications
• Б. Баттөмөр: Логик бодлого ба хэллэгийн логик
Т. Хулан Лекц 1 2024 оны 9-р сарын 5 3 / 25
Тодорхойлолт
Хэллэг гэж ямагт үнэн эсвэл ямагт худал утгатай
энгийн хүүрнэх өгүүлбэрийг хэлнэ.
Дараах өгүүлбэрүүд хэллэг болох уу?
1 Оюутан бүр хүн байна.
2 Шувуу болгон нисдэг.
3 Харилцан нэгэн утгатай буулгалт гэж юу вэ?
4 Чимээгүй байна уу!
5 Математик бол сонирхолтой шинжлэх ухаан.
Т. Хулан Лекц 1 2024 оны 9-р сарын 5 4 / 25
1 2 + 3 = 5.
2 a4 + b4 + c4 = d4 тэнцэтгэлийг хангах a, b, c, d
эерэг бүхэл тоонууд олдохгүй.
3 2-оос их тэгш тоо бүр 2 ялгаатай анхны тооны
нийлбэрт тавигдана.
Т. Хулан Лекц 1 2024 оны 9-р сарын 5 5 / 25
• (Эйлерийн таамаглал 1769) a4 + b4 + c4 = d4
тэнцэтгэлийг хангах a, b, c, d эерэг бүхэл тоонууд
олдохгүй.
218 жилийн дараа шийддэгдсэн. a = 2682440,
b = 15365639 c = 18796760 d = 20615673 үед тэнцэл
биелнэ.
• (Голдбахын таамаглал) 2-оос их тэгш тоо бүр 2
ялгаатай анхны тооны нийлбэрт тавигдана.
Т. Хулан Лекц 1 2024 оны 9-р сарын 5 6 / 25
Хэллэгийн холбоосууд
Үгүйсгэл
p нь хэллэг байг. Тэгвэл p-ын үгүйсгэлийг ¬p (p̄)-ээр
тэмдэглэнэ.
Жишээ нь:
p ∼ "Гадаа бороо орж байна."
q ∼ "Оюутан бүр оюутны үнэмлэхтэй."
r ∼ "Хайрцагт байгаа бөмбөгнүүдийг улаан эсвэл
ногоон өнгөөр будав."
Т. Хулан Лекц 1 2024 оны 9-р сарын 5 7 / 25
¬p ∼ "Гадаа бороо орохгүй байна."
¬q ∼ "Ямар нэгэн оюутан оюутны үнэмлэхгүй."
¬r ∼ "Хайрцагт байгаа бөмбөгнүүдийг улаан эсвэл
ногооноос өөр өнгөөр будав."
Үнэний хүснэгт
p ¬p
1 0
0 1
Т. Хулан Лекц 1 2024 оны 9-р сарын 5 8 / 25
"ба"холбоос
p, q нь хэллэгүүд байг. Тэгвэл p ба q нь мөн хэллэг
болно.
p∧q
Жишээ нь:
p ∼ "Гадаа бороо орж байна."
q ∼ "Гадаа нар гарч байна"
p ∧ q ∼ "Гадаа бороо орж байгаа ба гадаа нар гарч
байна."
"Гадаа бороо орж, нар гарч байна."
"Гадаа нартай бороо орж байна."
Т. Хулан Лекц 1 2024 оны 9-р сарын 5 9 / 25
Үнэний хүснэгт
p q p ∧ q ¬(p ∧ q)
1 1 1 0
1 0 0 1
0 1 0 1
0 0 0 1
p ∧ q ∼ "Гадаа бороо орж, нар гарч байна."
¬(p ∧ q) ∼
"Гадаа нар ч гараагүй, бороо ч орохгүй байна."(×)
"Гадаа бүрхэг мөртлөө бороо орохгүй байна."(×)
"Гадаа нар гараагүй, эсвэл бороо орохгүй байна."
Т. Хулан Лекц 1 2024 оны 9-р сарын 5 10 / 25
"эсвэл"холбоос
p, q нь хэллэгүүд байг. Тэгвэл p эсвэл q нь мөн хэллэг
болно.
p∨q
Жишээ нь:
p ∼ "Гадаа бороо орж байгаа."
q ∼ "Гадаа нар гарч байгаа"
p ∨ q ∼ "Гадаа бороо орж байгаа эсвэл нар гарч
байгаа."
Т. Хулан Лекц 1 2024 оны 9-р сарын 5 11 / 25
Үнэний хүснэгт
p q p ∨ q ¬(p ∨ q)
1 1 1 0
1 0 1 0
0 1 1 0
0 0 0 1
p ∨ q ∼ "Гадаа бороо орж байгаа эсвэл нар гарч
байгаа."
¬(p ∨ q) ∼
"Гадаа бороо орохгүй байна эсвэл нар гарахгүй
байна."(×)
"Гадаа нар ч гараагүй, бороо ч ороогүй."
Т. Хулан Лекц 1 2024 оны 9-р сарын 5 12 / 25
"мөрдөнө"холбоос
p, q нь хэллэгүүд байг. Тэгвэл "p-ээс q мөрдөнө."нь
мөн хэллэг болно. "Хэрэв p бол q."
p⇒q
Жишээ нь:
p ∼ "Гадаа бороо орж байна."
q ∼ "Тэнгэрт үүлтэй байна."
p ⇒ q ∼ "Хэрэв гадаа бороо орж байвал, тэнгэрт
үүлтэй байсан."
"Хэрэв тэнгэрт үүлтэй байвал, гадаа бороо орж
байна."(×)
Т. Хулан Лекц 1 2024 оны 9-р сарын 5 13 / 25
Үнэний хүснэгт
p q p ⇒ q ¬(p ⇒ q)
1 1 1 0
1 0 0 1
0 1 1 0
0 0 1 0
"Хэрэв Голдбахын таамаглал үнэн бол дурын x бодит
тооны хувьд x2 ≥ 0 байна."
"Хэрэв гахайнууд нисдэг бол хүн бүр цөмийн физикийг
ойлгоно."
"Хэрэв сар цайвар өнгөтэй бол сарыг бяслагаар
бүрсэн."(×)
Т. Хулан Лекц 1 2024 оны 9-р сарын 5 14 / 25
"зайлшгүй бөгөөд хүрэлцээтэй
нөхцөл"холбоос
p, q нь хэллэгүүд байг. Тэгвэл "p байх зайлшгүй бөгөөд
хүрэлцээтэй нөхцөл нь q байна."нь мөн хэллэг болно.
p⇔q
Жишээ нь:
p ∼ "x2 − 4 ≥ 0"
q ∼ "|x| ≥ 2"
p ⇔ q ∼ "x2 − 4 ≥ 0 байх зайлшгүй бөгөөд
хүрэлцээтэй нөхцөл нь |x| ≥ 2 байх юм."
Т. Хулан Лекц 1 2024 оны 9-р сарын 5 15 / 25
Үнэний хүснэгт
p q p ⇔ q ¬(p ⇔ q)
1 1 1 0
1 0 0 1
0 1 0 1
0 0 1 0
Т. Хулан Лекц 1 2024 оны 9-р сарын 5 16 / 25
x > 0 эсвэл (x ≤ 0, y > 100)
x > 0 эсвэл y > 100
a ∼ x>0
¬a ∼ x ≤ 0
b ∼ y > 100
a b ¬a ¬a ∧ b a ∨ (¬a ∧ b) a ∨ b
1 1 0 0 1 1
1 0 0 0 1 1
0 1 1 1 1 1
0 0 1 0 0 0
Т. Хулан Лекц 1 2024 оны 9-р сарын 5 17 / 25
(p ∨ ¬q) ⇒ (p ∧ q) хэллэгийн үнэний хүснэгтийг
байгуул.
p q ¬q p ∨ ¬q p ∧ q (p ∨ ¬q) ⇒ (p ∧ q)
1 1 0
1 0 1
0 1 0
0 0 1
Т. Хулан Лекц 1 2024 оны 9-р сарын 5 18 / 25
p q ¬q p ∨ ¬q p ∧ q (p ∨ ¬q) ⇒ (p ∧ q)
1 1 0 1
1 0 1 1
0 1 0 0
0 0 1 1
Т. Хулан Лекц 1 2024 оны 9-р сарын 5 19 / 25
p q ¬q p ∨ ¬q p ∧ q (p ∨ ¬q) ⇒ (p ∧ q)
1 1 0 1 1
1 0 1 1 0
0 1 0 0 0
0 0 1 1 0
Т. Хулан Лекц 1 2024 оны 9-р сарын 5 20 / 25
p q ¬q p ∨ ¬q p ∧ q (p ∨ ¬q) ⇒ (p ∧ q)
1 1 0 1 1 1
1 0 1 1 0 0
0 1 0 0 0 1
0 0 1 1 0 0
Т. Хулан Лекц 1 2024 оны 9-р сарын 5 21 / 25
• Хэрэв та 1,5 м-ээс намхан эсвэл 16 нас хүрээгүй бол
энэ тоглоомонд сууж болохгүй.
p ∼ Та 1,5 м-ээс намхан.
q ∼ Та 16 нас хүрээгүй.
r ∼ Энэ тоглоомонд сууж болно.
(p ∨ q) ⇒ ¬r
Т. Хулан Лекц 1 2024 оны 9-р сарын 5 22 / 25
Жишээ
Тосгоны зарим хүмүүс үргэлж үнэн ярьдаг тул
тэдгээрийг "үнэнч хүмүүс"гэж нэрлэе. Харин үлдсэн
хүмүүс нь үргэлж худал ярьдаг тул тэдгээрийг "худалч
хүмүүс"гэж нэрлэе. Та A, B гэсэн 2 хүнтэй таарсан ба
A хүн: "B бол үнэнч хүн."гэв. Харин B хүн: "Бид 2-ын
нэг нь худалч, харин нөгөөх нь үнэнч хүн"гэв. Тэгвэл
A, B нь ямар төрлийн хүмүүс вэ?
Т. Хулан Лекц 1 2024 оны 9-р сарын 5 23 / 25
a ∼ A бол үнэнч хүн.
b ∼ B бол үнэнч хүн.
a үнэн тохиолдлыг авч үзье. A хүн: "B бол үнэнч
хүн."гэсэн.
Эндээс b үнэн болно. B хүн: "Бид 2-ын нэг нь худалч,
харин нөгөөх нь үнэнч хүн"гэсэн. Гэтэл a, b хоёул үнэн
гэдэгтэй зөрчилдөнө. Иймээс a үнэн байх боломжгүй.
Иймээс a худал болно. A хүн: "B бол үнэнч хүн."гэсэн.
Эндээс b худал болно. Энэ үед B-ийн хэллсэн үг: "Бид
2-ын нэг нь худалч, харин нөгөөх нь үнэнч хүн"худал
болж таарж байна.
Т. Хулан Лекц 1 2024 оны 9-р сарын 5 24 / 25
a ∼ A бол үнэнч хүн.
b ∼ B бол үнэнч хүн.
A хүн: "B бол үнэнч хүн."гэв. ∼ b
B хүн: "Бид 2-ын нэг нь худалч, харин нөгөөх нь үнэнч
хүн"гэв. ∼ (a ∧ ¬b) ∨ (¬a ∧ b)
a b b (a ∧ ¬b) ∨ (¬a ∧ b)
1 1 1 0
1 0 0 1
0 1 1 1
0 0 0 0
Т. Хулан Лекц 1 2024 оны 9-р сарын 5 25 / 25