Thanks to visit codestin.com
Credit goes to ikon.mn

Уншиж байна ...

"The MongolZ" баг Thunderpick World Championship-2025 тэмцээний хүрэл медалийн төлөө тоглохоор болов

Н.Эрхбаяр, iKon.mn
Өчигдөр 4 цаг 16 минут
iKon.MN
Зураг зураг

Цахим спортын "Counter Strike 2" тоглоомын нэгдүгээр зэрэглэлийн "Thunderpick World Championship 2025" тэмцээний шөвгийн дөрвөн багийн тоглолт өнөө шөнө боллоо.

Манай улсын "The MongolZ" баг энэ тэмцээний шөвгийн дөрөвт Украины "Natus Vincere" багийн эсрэг "Во3" (гурав "map"-аар ялагчийг тодруулах) журмаар тоглож, 1:2 онооны харьцаатай ялагдлаа.

Өнөөдрийн тоглолтод манай баг өөрсдийн сонгосон "Mirage map" дээр довтлох талаас хоёр үеийн зөрүүтэй байраа сольсон боловч 9:13 тооны харьцаатай хожигдсон.

Үргэлжлүүлэн эсрэг багийн сонгосон "Nuke map" дээр хамгаалах талаас зургаан үеийн зөрүүтэй байраа сольж, нягт тоглолтоо хадгалж чадсанаар 13:3 тооны харьцаатай ялав. Улмаар тоглолтын хувь заяа "Ancent map" дээр шийдэгдэхээр болж, манай баг 10:13 тооны харьцаатай хожигдов.

Ийнхүү тэд "Thunderpick World Championship 2025" тэмцээний хүрэл медалийн төлөө Туркийн "Aurora Gaming" багтай өнөө оройн 19:30 цагт мөн адил "Во3" журмаар тоглохоор болж байна. 

Энэ тэмцээнд түрүүлсэн баг 500,000 ам.долларын шагнал авна. Харин дэд байр шалгарвал 150,000 ам.доллар өгөхөөр тэмцээн зохион байгуулагчид төсөвлөжээ.

Манай улсын баг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Германы Берлин хотод зохиогдсон "Thunderpick World Championship" тэмцээний аваргаар тодорч, 500 мянган ам.долларын шагнал авч байлаа.